Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг хаалга-нэг шинжилгээгээр анх төлөвлөснөөс 200 мянгаар олон өрхөөс шинжилгээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 11-22 ны хороонд нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоож “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. Ингэхдээ нийт 442303 өрхийг шинжилгээнд хамруулж, коронавирусийн халдварын 122 тохиолдлыг илрүүлжээ. Энэхүү шинжилгээг зохион байгуулснаар Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар онцолж буй.

Анх энэхүү шинжилгээгээр 247673 өрхөөс шинжилгээ авна хэмээн тооцож байсан ч ийнхүү 200 мянгаар давуулан шинжилгээ хийсэн байна.

Дүүргүүд

Анх шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн өрхийн тоо

Нийт шинжилгээнд хамрагдсан өрхийн тоо

СХД

54261 өрх

86540

БГД

30676 өрх

67645

ХУД

32800 өрх

69093

ЧД

23765 өрх

42023

СБД

22861 өрх

41103

БЗД

69264 өрх

117836

Налайх

6208 өрх

10013

Багахангай дүүрэг

945 өрх

1219

Багануур дүүрэг

6893 өрх

6831

 

ЭМЯ-ны сайд вакцины анхны тунгаа хийлгэсэн хоёр дахь хүн боллоо
ЭМЯ-ны сайд вакцины анхны тунгаа хийлгэсэн хоёр дахь хүн боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.