АНУ Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэнээр тавьсан зорилгоо биелүүлэх итгэл найдвар төрөх хэдий ч уур амьсгалын өөрчлөлт хэдийнээ эрчээ авч, сүүлийн зургаан жил түүхэндээ хамгийн халуун жилүүд болжээ.
Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэн байна. Тэрбээр, “Хаа сайгүй түгшүүрийн дохио өгч байна. Ажиглалтын явцад 2015 оноос хойших сүүлийн 6 жилийн хугацаа түүхэндээ хамгийн халуун жилүүд болжээ. Түймэр, үер байгалийн бусад гамшигт үзэгдэл дэлхий даяар даамжирч байна. Бид юуг ч өөрчлөхгүй бол агаарын дундаж температур гурван хэмээр өсөхөд хүрнэ” гэв.
Түүнчлэн тэрбээр АНУ-ыг Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэнийг сайшааж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүрэг амлалтаа биелүүлж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилгоо албан ёсоор баталгаажуулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.