Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Монголд “AstraZeneca”, “Pfizer” вакцин ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хөл хориог дуусах хугацаа буюу энэ сарын 23-наас эхлэн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ.

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд эхний хоёр нь маргааш /2021.2.22/ ирэх юм. Тодруулбал, Энэтхэг улсаас 150 мянган тун "AstraZeneca"-гийн вакцин бууна. Тус вакиныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд үнэгүй оруулж ирж байгаа аж. Түүнчлэн БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Pfizer" -ын вакциныг тээвэрлэн авч ирнэ.

Цаашид олон төрлийн вакцинаас иргэд сонгон хийлгэх боломж бүрдэнэ. Мөн БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх бөгөөд ямар хэмжээний вакцин ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болжээ.

Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриална гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "AstraZeneca" вакциныг хийлгэнэ гэдгээ хэлсэн байна.

Нийслэлд шинээр 7 хороонд халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
Нийслэлд шинээр 7 хороонд халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.