Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАЯН: Зарим УИХ-ын гишүүний фэйсбүүк хуудастай болсон түүх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 0 секунд

Дэлхий нийтийг цочироосон цар тахал амьдралын олон хэмнэлийг өөрчилж байгаагийн нэг нь сошиал хэрэглээ. Нүүр тулж уулзахаас илүүтэй сошиалаар дамжуулан олон ажлаа амжуулж, хийж бүтээж буйгаа сурталчилж, цаашлаад нэр хүндээ өсгөх гэх мэт олон давуу тал бий болоод буй. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудсаа бүртгүүлж, түүгээрээ дамжуулан сурталчилгаагаа хийсэн туршлага ч нэвтрүүлсэн. Тэр хэрээр одоо УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүд сошиал медиагийн хүчийг илүүтэй хүртсэн гэхэд болно.

Тэгвэл зарим УИХ-ын гишүүний фэйсбүүк хуудастай болсон түүхийг хуваалцахаар бэлтгэлээ. Тэд олон мянган лайк буюу эрхий хуруутай болж, өөрсдийгөө сурталчилах ажлаа илүү олонд хүргэхийн тулд тэр хэрээр арга мэх сүвэгчилж байдгийг харж болно.

Тэдний пэйжийг ерөнхийд нь:

  • Шал өөр утга агуулгатайгаар нээгдсэн ч олон удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийх болсон
  • Тухайн гишүүний нэрээр нээгдсэн ч үг, үсгийг олон удаа өөрчилсөн
  • Хандалт өсгөх зорилгоор өөр пэйжтэй нийлүүлсэн
  • Анхнаасаа л нээгдсэн нэрээ одоо ч солиогүй
  • Пэйжгүй хэмээн тав ангилж болох юм. /Энэ ангилалд ганцхан Бадарчийн Жаргалмаа гишүүн хамаарах бөгөөд тэрбээр хувийн аккаунтаараа дамжуулан гишүүнийхээ ажлыг сурталчилж, олон нийтэд таниулах ажлыг хийдэг юм байна/

Шал өөр утга агуулгатайгаар нээгдсэн ч олон удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийх болсон АЗТАЙ ПЭЙЖҮҮД

Энэ ангилалд багтах пэйжүүдийг хамгийн олон лайкаараа шинэхэн Ерөнхий сайд тэргүүлж байна. Түүний Oyunerdene Luvsannamsrai гэх нэртэй 172 мянган лайктай пэйж хуудас энэ нэрээрээ 2015.9.1-нд нэрлэгдсэн байна. Анх 2012.6.3-нд нээгдэхдээ 90 он гэх нэртэй байснаа гурван жилийн дараа 1 цагт 120 Англи үг цээжилдэг бол ямар вэ? нэртэй болжээ. Улмаар одоогийн нэрээ олжээ. Түүхийг доорх жагсаалтаас харна уу.

Л.Оюун-Эрдэнэ: 172k

  • 90 он -2012.6.3
  • 1 цагт 120 Англи үг цээжилдэг бол ямар вэ? -2015.8.12
  • 1 цагт 120 Англи үг цээжилдэг бол ямар вэ? Oyunerdene Luvsannamsrai -2015.8.12
  • Oyunerdene Luvsannamsrai -2015.8.12
  • Oyunerdene Luvsann -2015.8.25
  • Oyunerdene Luvsannamsrai 2015.9.1

Дэгжин загвараас Т.Доржханд болсон түүхт пэйж байна. ХҮН-аас ганцаараа УИХ-д сууж эрс шулуун шүүмжлэлт үгс хэлж олны хайрыг татагч гишүүн маань Дэгжин загвар хэмээх пэйжийг өөрийн болгож, одоогоор 111 мянган лайктайгаар хөгжүүлж яваа юм байна.

Т.Доржханд: 111k

  • Degjin zagwar -2015.6.19
  • Тогмидын Доржханд -2015.11.6

Түрүүчийн Ерөнхий сайдыг өрөөндөө даарч суугааг УИХ-ын чуулганд хэлж, улс даяар уламжилж байсан өр зөөлөн сэтгэлтэй Ж.Мөнхбат гишүүн нэгэнтээ "Өө заза" гэж хэлсэн л байх. Түүний пэйж хуудас өдгөө 40 мянган лайктай бөгөөд анх Өө заза нэрээр нээгдэж байсан түүхтэй юм байна. 

Ж.Мөнхбат: 40k

  • Өөөө Заза -2015.8.26
  • ӨөӨө ЗаЗа -2015.8.31
  • ӨӨӨӨ ЗаЗа -2015.8.31
  • ӨӨӨӨ ЗАЗА -2015.8.31
  • ӨӨӨӨ ЗАЗА Munkhbat Jamiyan -2016.6.7
  • Munkhbat Jamiyan Ж.Мөнхбат -2016.6.14

Хөрөнгөлөг, мөнгөлөг гээд олон алдарт “Оргил” худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар гишүүний пэйж анх Од нэрээр нээгдэж байжээ.

Ж.Ганбаатар: 104k

  • Од -2016.1.13
  • Жамбалын Ганбаатар Од -2016.2.28
  • Жамбалын Ганбаатар -2016.3.6

Тухайн гишүүний нэрээр нээгдсэн ч үг, үсгийг олон удаа өөрчилсөн БУДЛИУ ПЭЙЖҮҮД

Энэ ангилалд уг нь анх пэйжээ өөрөө нээсэн гишүүд орж байгаа юм. Гэвч бас тэднийг ангилж болно.

  • Аавынхаа нэрийг зөв бичиж чаддаггүй
  • Өөрийнхөө нэрийг зөв бичиж чаддаггүй
  • Аавын нэр чухал уу, өөрийн нэр чухал уу гэдэгт ач холбогдол өгдөг
  • Зураас зэрэг тэмдэгт ач холбогдол өгдөг. Латин, крилл үсгээр нэрээ бичиж өөрчилдөг

Аавын нэрэнд асуудал үүсгэгч гишүүнээр Ш.Адьшаа гишүүнийг нэрлэж байна. Тэрбээр анх аавынхаа нэрийг Ширнэнбанди хэмээн бичиж пэйж хуудсаа нээж байсан бол хоёр жилийн дараа Ширнэнбаньд хэмээн өөрчилсөн байгааг нь харж болж байна.

Ш.Адьшаа: 17k

  • -Адьшаа Ширнэнбанди -2014.12.14
  • -Адьшаа Ширнэнбаньд -2016.3.11

Өөрийн нэрэндээ эргэлздэг, аль нь буруу, аль нь зөв нь мэдэгдэхгүй гишүүд бий. Угтаа бол төрсний гэрчилгээн дээр бичсэн бичиглэл нь тухайн хүний хувьд зөв байх учиртайсан. Адъяасүрэн гишүүний нэр зөөлний тэмдэгтэй юү, хатуугийн тэмдэгтэй юу?

А.Адъяасүрэн: 23k

  • -Амгалан Адьяасүрэн 2019.4.3
  • -Амгалангийн Адьяасүрэн 2019.4.5
  • -Амгалангийн Адъяасүрэн -2020.6.11

Аавынхаа нэрийг ч өөрийнхөө нэрийг ч өөр өөрөөр бичиж, засвар хийсэн гишүүн байна. Гэхдээ аль нь зөв эсэхийг би л лав мэдэхгүй...

Т.Аубакир: 8.6k

  • -Телуханы Аубакир / Aubakir Tileukhanuli -2020.5.18
  • -Телуханы Аубакар / Aubakir Tileukhanuli -2020.5.21
  • -Тилеуханы Аубакир / Aubakir Тileukhanuli -2020.8.4

Энэ ангилалд багтсан гишүүдээс хамгийн сүүлд пэйжийнхээ нэрэнд засвар хийсэн гишүүн бол Б.Жавхлан. Тэрбээр 2021 ны нэгдүгээр сарын 29 нд Сангийн сайдын ажлаа хүлээн авсан. Хоёрдахиа УИХ-д сууж байгаа тэрбээр анх удаа Засгийн газрын гишүүнээр ажиллах болсон нь фэйсбүүк пэйжийнхээ нэрийг өөрчлөх шалтгаан болжээ. Тэрбээр одоо дан УИХ-ын гишүүн биш тул ийнхүү өөрчлөлт хийсэн бололтой.

Б.Жавхлан: 16k

  • -Болдын Жавхлан -2016.6.8
  • -УИХ-ын гишүүн Болдын Жавхлан -2017.11.27
  • -Болдын Жавхлан Javkhlan Bold -2021.2.11

Анхны нэрээрээ яваа НАЙДВАРТАЙ ПЭЙЖҮҮД

Энэ ангилалд багтаж буй улс төрчид цаанаасаа л нэг итгэл найдвар төрүүлэхүйц мэдрэмж төрүүлж байгаа юм. Тэд анх пэйж нээхдээ бодож тунгааж өгсөн нэрээ өдий хүртэл сольж, өөрчлөөгүй нь пэйжийн нэр зэрэгт анхаарлаа хандуулж, үс үсэг, тэмдэг оруулж өөрчлөөд байдаггүй, анх нээсэн пэйжээ тогтвортой хөтлөөд явж байгаа зэргийг нь харуулж байна.

Энэ ангилалд багтаж буй гишүүдээс хамгийн эрт пэйж нээсэн нь Н.Алтанхуяг. Тэрбээр 2011.6.12-нд пэйжээ нээж хөгжүүлснээр мөн хамгийн их лайк буву 210 мянган хүнд хүрчээ.

Өөрийнхөөг өөр пэйжтэй нийлүүлж олон хандалттай болох оролдлого хийгчид

Тамирын голын мөсийг долоох шахам цуглуулсан... хэмээн “Тунгалаг тамир” роман дээр Итгэлт баян хэлдэг үг бий. Тэгвэл лайкаа арвижуулах янз бүрийн арга байдгийн нэг нь өөрийнхөө пэйжийг өөр пэйжтэй нэгтгэх. Лайкынх нь тоо ч нэгдэнэ гэсэн үг л дээ. Энэ төрөлд дараах гурван гишүүн хамаарч байгааг хандалтаар нь жагсаав.

Л.Энх-Амгалан: 113k

  • -Лувсанцэрэн Энхамгалан -2012.9.19
  • -Лувсанцэрэн Энх-Амгалан -2015.4.28
  • -Энх-Амгалан Лувсанцэрэн -2015.7.25
  • +Энх-Амгалан0 Лувсанцэрэн -2019.10.4
  • +Энх-Амгалан Лувсанцэрэн1 -2019.10.11

Х.Баделхан: 8.4k

  • Хавдисламын Баделхан -2020.5.21
  • +Kh Jaka -2020.5.21

Ж.Батжаргал: 7.1k

  • -Batjargal Jigjid -2020.5.27
  • +Batjargal Jigjid -2020.5.27
  • -Жигжидийн Батжаргал Batjargal Jigjid -2020.5.28
  • +Жигжидийн Батжаргал Batjargal Jigjid. -2020.6.30
  • -Жигжидийн Батжаргал -2021.1.4
  • -Жигжидийн БАТЖАРГАЛ 2021.1.6
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.