Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын мэдээлэл алдагдсан уу?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 16 секунд

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гар хөл Т.Батбилэг, Б.Заяабал нар гэж хэн бэ? Хэрхэн гэнэт баяжив?

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2018 онд НӨАТ-ын датаг банкуудад зарсан, хууль бус гэрээ байгуулсан хэмээн мэдээллийн хэвлэлийн хурлаар мэдэгдэж ТЕГ-ын дарга асан Занданбат, НӨАТ-ын төслийн нэгжийн захирал асан Орхонтамирыг хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хэд хэдэн удаагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Заяабалыг ТЕГ-ын даргаар томилох гэж Д.Занданбатыг шахаж хавчин ажлаа өг хэмээн дарамталж, сайдын зөвлөлийн шуурхайгаасаа хүртэл хөөж гаргадаг байсан талаар сангийн яамныхан ярьдаг. Худал мэдээлэл ярьж ерөнхий сайд дээр гүйж орсоор Б.Заяабалыг Татварын ерөнхий газрын даргаар, н.Батбилэгийг НӨАТ-ын төслийн нэгжийн захирлаар томилсон. Эдгээр хүмүүс нь асар их ашиг сонирхлын зөрчилтэй байсан бөгөөд дараахь баримтуудыг танилцуулъя.

Т.БАТБИЛЭГ ГЭЖ ХЭН БЭ?

Т.Батбилэг нь НӨАТ-ын урамшууллын системийн багт 2013 оноос 2017 оны 2 сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээр ажлаас чөлөөлөгдмөгцөө төслийн нэгжийн инженерүүдийн хөгжүүлсэн програмыг өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-аар гэрээ байгуулан төслийн нэгжид буцаан худалдсан баримт байгаа юм. Мөн ажиллаж байх хугацаандаа төслийн нэгжийн ажилтнуудаар хувийн компанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж, төслийн нэгжийн мөнгөөр хувийн компанийн ажилтнуудаа цалинжуулдаг байсан байна.

Энэ албан тушаалд очихоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд газрын даргаар ажиллаж байхдаа “Мэдээлэл харилцааны систем” ХХК ийн нилээд олон залуучуудыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар оруулж, ЭМД-тай холбоотой 800-аад сая төгрөгийн ажлыг тендергүйгээр өөрийн компанидаа авсан байна. Ийнхүү ашиг сонирхолын зөрчил үүсгэхээс “сэргийлж”, 2018 онд компанийн захиралын албан тушаалаа хамтрагч , найз Г.Ариунбат-д шилжүүлсэн байдаг. Нэгэнт гол ажлаа хийсэн тул ЭМЯ дээр хэл ам гарч хэвлэлээр эрүүл мэндийн дата алдагдсан гэж шуугих хооронд өөрөө өргөдлөө өгч тушаал нь гараагүй байхад зугтан НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна. Ч.Хүрэлбаатар сайд ийнхүү НӨАТ-ын төслийн нэгжлийн захирлаар Ашиг сонирхолын зөрчил бүхий Батбилэгийг томилсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримттай нь дэлгэж байсан ч дуулгавартай нохой мэт ажиллуулж, ТЕГ-ийн мэдээлэлийн системийг шинэчилэхтэй холбоотой 25 сая долларын тоног төхөөрөмжийн худалдан авалтыг тендергүй зохион байгуулах асуудалд голчлон мань эрийг оролцсон гэдэг.

Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов? Дараагийн нэг шалтгаан нь хамгийн аймшигтай нь тэрээр ажлаа авсаны дараа өмнөх дарга Б.Орхонтамир нь Английн тагнуулын байгууллагад судлаач хийдэг Н.Цогсагд мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан буюу шийдвэрийг эргэж харахыг хүссэнээр ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдөх шалгааны нэг болсон асуудлыг зохицуулах, мөн тухайн асуудлыг мэддэг байж болзошгүй Төслийн нэгжид ажиллаж байсан 10 гаран инженер ажилчдыг дарамтлан ажлаас нь зайлуулахаар томилогдсон гэдэг. Энэ асуудал аюулын харанга дэлдсэнийг МҮХААҮТ-ийн дарга асан Лхагважав Eagle телевизд өгсөн ярилцлага, болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгосон боловч асуудлыг “хав” дарж, Татварын ерөнхий газрын дарга А-126 тоот тушаалаа өөр тушаалаар сольж хийсэн. Харамсалтай нь Тагнуулын Ерөнхий газрын тагнуулчид энэхүү тушаалын хуулбарыг олж харж ч амжаагүй тул хэрэг үүсгэгдээгүй өнгөрсөн.

Ч.Хүрэлбаатар сайдын мэдэгдэж байсан хууль бус гэрээ байгуулсан шалтгаанаар нэг хэсэг хүмүүийг халж өөрийн хүрээллээ томилсон ч арилжааны банкуудтай байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй гэдгийг нь Тагнуулын ерөнхий газрын шалгалтаар тогтоосон бөгөөд ирсэн албан тоотын олон нийтээс нуун дарагдуулсан байна. /Баримт бий/ Гэтэл энэ гэрээ байгуулагдахаас өмнө дарга нарын хууль зөрчсөн гэх шийдэлтэй яг ижилхэн шийдлийг өнөөх Батбилэг нь өөрийн сайн найз Ариунбатдаа түр шилжүүлсэн Мэдээлэл харилцааны систем гэх компаниараа дамжуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт 2018 оны 6 сард хүсэлт гаргахад “Эдийн засаг санхүүгийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, цахимжуулах, төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах, хялбарчлах, АРД ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭГ ХҮРГЭН ШУУРХАЙ ХАНГАХ чиглэлээр санал чанаачлагыг дэмжин ажиллана, нэвтүүлэхэд дараахь зүйлсийг анхаарах шаардлагатай” хэмээн хариу өгсөн байдаг. Тэгэхээр хувийн компаниар өндөр зардлаар хийлгэх байсан ажлыг төслийн нэгжийнхэн нь үнэгүй хийчихсэнд дургүйцэж, 64 мянган иргэдийн буцаан олголтыг өгөхгүй хууль зөрчиж байсан байна.

Мөн Т.Батбилэг ажлаа аваад удалгүй Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яаманд Азийн хөгжлийн банкны шугамаар зарлагдаад явж байсан төслийг гэнэт шалтгаангүй зогсоон өөрийн байгууллагад шууд Сангийн яамны санхүүжилтээр авсан бөгөөд өнөөг хүртэл бүрэн дуусгаагүй гэх асуудал үүссэн. Харин Т.Батбилэг нь цалингаараа амьдрахад хэцүү байна хэмээн гомдоллож, Эрүүл Мэндийн Яамны ажлаас тус төвийн захирал болж очсоны дараа богино хугацаанд өөртөө болон шинэ эхнэртээ шинэ машин унуулж, байраа сольж, их засварлан хийлгэн гэнэт л баяжаад эхлэв.

Цаашилаад Ковид 19 тэй холбоотой QR системийг яаравчлан иБаримт системд оруулсанаар иргэдийг тагнах асуудлаар гомдол үүсэж байх жишээний. Тэртээ тэргүй иргэд барааны иБаримтаа уншуулсанаар аль ч дэлгүүрт хэдний өдрийн хэдэн цагт үйлчлүүлсэн нь тодорхой байсаар байтал өөрийн шаардлагатай иргэдийг бодитоор мөшгих бололцоогоо үүгээр хангасан нь нөгөө л Английн Тагнуулын байгууллагад мэдээлэл өгөх асуудалтай нь холбоотой биз хэмээн мэддэг нэгэн нь ярьж байгаа аж.

Татварын Ерөнхий газрын нэгдсэн системийг хөгжүүлэх хүрээнд Төрийн бүхий л байгууллага болон банк санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн мэдээлэлийг чөлөөтэй авч чаддаг болсон нь нэг талын зөв боловч, үүн дээр иргэдийн худалдан авалтын мэдээлэл, байршил, халамжийн нэгдсэн мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл гээд ямар ч хяналтгүйгээр нэг хүний гарт маш их хэмжээний төрийн нууц мэдээлэл цугларч байгаад яагаад хэн ч санаа зовохгүй байгаа билээ. Одоо түүнд иргэдийн боловсролын мэдээлэл, Уул уурхайн ашиглалтын мэдээлэл л дутуу байна. Бусад бүх мэдээлэл аль эрт гарт нь орсон. Таны Иргэний бүх мэдээлэл, өмч хөрөнгийн мэдээлэл, бүх худалдан авалтын мэдээлэл, банкны мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, халамжийн мэдээлэл, татварын мэдээлэл, орлогын мэдээлэл тэр ч бүү хэл таны хамаатан саданы бүх мэдээлэл ганцхан хүний гарт төвлөрөөд байна. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар түүнтэй холбоотой хэд хэдэн хэргийг АТГ болон Тагнуулаас хүсэлт тавин хаалгуулсан бөгөөд, бүх л байгууллага төсвөө бодон дуугай өнгөрч байсан нь тодорхой байдаг. Бас нэг гайхалтай гэмээр илбийг тэрээр иБаримтын сугалааны үеээр үзүүлдэг бөгөөд иргэдийн тохирол таарах боломж үүссэн сугалааг эцсийн тохирол гарахаас өмнөхөн иБаримт системдээ сольчихдог гэх бөгөөд иргэд тэр бүр бүх сугалааны дугаараа хянаад байж чаддагүйг сурмагаар ашигласаныг даанч хэн ч үл тогтоож чадахыг мань эр хамгийн сайн мэднэ. Учир нь дотоод аудитыг мань эр өөрөө хийдэг болохоор ямар ч үр дүнгүй болж таарч байгаа юм. Ховор тохиолдолд баримтаа бодитоор нь шүүж үзээд гомдол гаргасан хүмүүсийг хуурамч баримт хийсэн хэргээр шүүхээс ял сонсгочихдог. Ийм хэдэн ч жишээ байгааг манай иргэд анзаараагүй өнгөрсөн. Харин саяхан хийгдсэн иргэдийн гомдлоор хэргийг ил болгох биш, сугалааг болиулах л шийдвэрт хүрч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Хэрвээ Ч.Хүрэлбаатар нь сул гишүүн болчихвол АТГ, Тагнуул гээд хяналт шалгалтын байгууллага дор нь хэрэг үүсгээд шалгаад эхлэх учраас Сангийн Яамандаа улиран ажиллахаар үхтэл гүрийгээд шинэ сайд авч хэлэлцээгүй тул, ядаж л хууль хяналтын байгууллагын удирдлагын амыг хамхихын тулд төсвийн байнгын хорооны даргаар оччихож байгаа юм. Гэсэн хэдий ч хэрэг хуучирдаггүй болохоор Хууль хяналтынхан ажлаа хийсээр л байгаа гэдэгт итгэх л үлдлээ.

Эх сурвалж

https://news.mn/r/2085119/

https://topic.mn/нөат-ын-урамшууллын-системийн-төслий/

http://www.sonin.mn/news/gemt-hereg/99469

https://livetv.mn/p/4986

https://www.caaknews.mn/view/8285547/

https://twitter.com/KhurelbaatarCh

 

Д.Нарангэрэл: Гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна
Д.Нарангэрэл: Гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.