Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын үеэр хөгжөөн дэмжигч хашгирах, алга ташихыг хориглоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Олон улсын олимпын хороо (ОУОХ), Олон улсын паралимпийн хороо ба «Токио-2020»  зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмыг танилцуулжээ.

Наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг тайлагнах хуудас ашиглаж,  гар барих зэргээр бусадтай ойр харилцаатай байх, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих, өөрийн үйлдлээ тодорхойлсон төлөвлөгөө гаргах ёстой.Үзэгчдийн хувьд орилох хашгирах, алга таших зэргийг  хориглож байна. Бүгд амны хаалт зүүх ёстой бөгөөд тамирчид бусад тэмцээнүүдэд үзэгч болон оролцож болохгүй гэнэ.

Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ. Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх ёстой. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Энэ сарын 11-нээс 23-ны хооронд үйл ажиллагаа явуулах салбарууд
Энэ сарын 11-нээс 23-ны хооронд үйл ажиллагаа явуулах салбарууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд