Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Ойрын хавьтал 1000, хоёрдогч хавьтал 6000 орчим байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээлэл хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Нийслэлд 10 гаруй голомт идэвхтэй байна. Хүн ардын дунд ойрын хавьтал 1000 гаруй байна. Хоёрдогч хавьтал 6000 орчим байна. Ойрын хавьтал өвдөхөд хоёрдогч хавьтал нь ойрын хавьтал болдог. Дахин хоёрдогч хавьтлын тоо нэмэгддэг. Тийм учраас бид маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Хэн ч хэзээ ч халдварт өртөхөд бэлэн байна. Нэг хүн өвдөхөд тэр хүний хавьтал албан газар байгууллагад ажилладаг хүмүүст тарж байна. Өөрөө ч мэдэлгүй, хэнтэй ч хавьтсанаа мэдээгүй байж байгаад халдварт өртөх эрсдэл маш их болж байна. Ард иргэд маскаа зүүх, гадуур явахгүй байх, гэр бүлээсээ төлөөлөл гаргаж худалдаа, үйлчилгээ, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх хэрэгтэй" гэж мэдээллээ.

ЭМЯ: Улаанбаатар хотод шинэ голомт нэмэгдлээ
ЭМЯ: Улаанбаатар хотод шинэ голомт нэмэгдлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ