Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Япон улс 3700 зорчигчтой хөлөг онгоцыг хоёр долоо хоног тусгаарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Япон улсын Ёкохамад явсан 3700 зорчигчтой “Diamond princess” хэмээх хөлөг онгоц дээр 10 хүн коронавирус туссан нь тогтоогдсоноор тус онгоцыг 14 хоногийн турш тусгаарлахаар болжээ.

Даваа гарагт компанийн зүгээс өмнө нь ямар ч шинж тэмдэг илрээгүй зорчигчоос, хөлөг онгоцноос бууснаас зургаан хоногийн дараа коронавирус илэрсэн гэж мэдэгдсэн. Япон улсад 24 цагийн турш хөлөг онгоцыг саатуулж, эрүүл мэндийн ажилтнууд хөлөгт байсан 3700 зорчигчийн биеийн байдлыг шалгажээ.

Коронавирус илэрсэн 10 хүнийг Японы эргийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилж байна.

Хоёрдугаар сарын дөрвөн, хоёрдугаар сарын 12 гэсэн өдрүүдэд Ёкохамагаас хөдлөх байсан хоёр онгоцны аяллаа цуцалсан байна.

Япон улсад хөлгийн зорчигчдоос гадна коронавирусийн 20 тохиолдол бүртгэгдээд байгаа.

Хэдийгээр Япон улс асуудалд шуурхай хариу арга хэмжээ авч байгаа ч, коронавирусээр халдварласан ганц хүн хэчнээн олон хүнийг халдварлуулж болохыг харж байна.

Хятад улс руу хэдхэн цаг зорчсон Хонконгийн 80 настай иргэнээс коронавирусийн халдвар тархсан гэж үзэж байна.

Эх сурвалж: CNBC, CNN

Гэрэлт цох мөхөх аюулд ороод байна
Гэрэлт цох мөхөх аюулд ороод байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.