Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 34,615,082 төгрөгийн үнийн дүн бүхий 502,310 ширхэг хувьцаа арилжжээ.
Өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 502,310 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Дийлэнх хувийг I ангиллын компаниуд эзэлж байна. Үүнээс "Монгол Даатгал" ХК (CHE+15.00%) болон "Монос Хүнс" ХК (MFC+4.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК (HBO-14.29%) болон "Махимпекс" ХК (MMX-9.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.53 хувиар өсч 18824.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,670,205,699,414.52 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.