Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал гуравдугаар сарын 06-ны өдөр болно.
Тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо болох Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдах ажээ.
Монголын үндэсний олимпийн хорооны өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эрүүл мэндийн шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг 2019 оны аравдугаар сарын 03-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ. Одоогоор тус хорооны Ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байна.