Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, монголчууд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч буй. Ялангуяа сүүлийн үед амны хаалт буюу маскны хомсдол үүсэж монгол улсын нийт хүн амын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Иймд гадаад буй монгол иргэдийн зүгээс олон тооны амны хаалт эх орондоо явуулах гэсэн боловч гаалийн татвар төлөх шаардлага үүссэн учраас хил нэвтэрч чадахгүй байх асуудал үүсээд байсан юм.Тэгвэл Гаалийн ерөнхий газраас нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлсөн байна. Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа юм.

 

"ЗИЛ-131” маркийн 28 машинаар өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш өдөр бүр түгээж байна
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.