Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ-аас Г.Буяндоржийн гомдлыг УПЕГ болон АТГ-т шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

“Ноёд” группын ерөнхийлөгч  Г.Буяндорж өчигдөр /2020.02.03/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцжээ.

Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсэв гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Жонни Деппийн фенүүд шударга ёсыг шаардаж байна
Жонни Деппийн фенүүд шударга ёсыг шаардаж байна
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ