Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

15546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 20-нд нийт  15546 хүнд PCR шинжилгээ хийхэд  найман хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Батлагдсан тохиолдлуудын нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1089 тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1592, эдгэрсэн 1097 хүн байна. 

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна.

Хас банкны таван хүнийг тусгаарласан.

Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан. 

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна. 

БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа.Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" гэв.

Аргентины Ерөнхийлөгч
Аргентины Ерөнхийлөгч "Спутник V" вакциныг хийлгэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.