Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйн бирж: Энэ сарын 23 хүртэл “Цагаан сар“-ын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Лавай худалдааны төв хамтран  2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс 02-р сарын 23-ний өдрүүдэд сарын хугацаанд Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд  ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоод, малчдын үйлдвэрлэсэн гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг дундын дамжлагагүй шууд худалдаалах юм. Орон нутгаас ирсэн мах, цагаан идээ, хүнсний ногоо, ууц, хэвийн боов, үндэсний үйлдвэрлэгчдийн гарын бэлэг бүгдийг нэг дороос зах зээлийн доод үнээр  худалдан авах боломж Улаанбаатар хотын иргэд та бүхэнд тохиолоо.

Эх сурвалж: Хөдөө аж ахуйн бирж

Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокуроруудын авлига авсан баримтуудыг  ЕТГ-Т өгөв
Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокуроруудын авлига авсан баримтуудыг ЕТГ-Т өгөв
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц