Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байдений тангараг өргөх ёслолын онцлох 10 фото

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/01/21
Унших
1 минут 17 секунд

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден манай орон нутгийн цагаар урд шөнө Капитолын ордны өмнө тангараг өргөсөн. Энэхүү томоохон үйл ажиллагааны үеэр гэрэл зурагчдын дуранд буусан 10 онцлох зургийг хүргэж байна. 

Ёслолын арга хэмжээг нээж Лэйди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулжээ.
Гал сөнөөгч Андреа Холл илтгэл тавих үеэрээ дохионы хэлийг давхар ашигласан нь түүхэнд байгаагүй үзэгдэл аж.
Ноён болон хатагтай Буш болон Обама нар шинэхэн ерөнхийлөгчид баяр хүргэхээр иржээ.
Жениффэр Лопез “This Land Is Your Land” дууг дуулжээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден, анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч Камала Харрис
Гарт Брүүкс "Amazing Grace" дууг дуулжээ.
22 настай Аманда Горман "The Hill We Climb" шүлгээ уншсан ба Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр шүлэг уншсан хамгийн залуу зохиолч боллоо.
Кэти Пэрри оройн хүлээн авалтад "Firework" дуугаа толилууллаа.
Оройн хүлээн авалтад Жон Лежэнд "Feeling good" дууг дууллаа.
Жо Байден: Эв нэгдэл бол урагшлах зам юм.

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: