Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ коронавирустэй тэмцэхэд ашиглагдаж буй барааны татварыг цуцалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэхэд хэрэглэгдэж байгаа импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг БНХАУ-ын Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрууд цуцалжээ.

Эдгээр төрлийн бараа бүтээгдэхүүнд химийн эм бэлдмэл, халдваргүйжүүлэх багаж хэрэгсэл, амны хаалтууд, хамгаалалтын хувцас болон бусад шаардлагатай зүйлс, түргэн тусламжийн машин, тусгай тээврийн хэрэгслүүд багтаж байгаа аж.

Мэдэгдэлд дурдсанаар, энэхүү шийдвэр нь 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 31 хүртэл үйлчлэх аж. Энэ хугацаанд тус бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар хэдийнээ төлөгдсөн бол эрх баригчид буцаалт олгоход бэлэн байгаа аж.

Энэ сарын 8-нд Н.Төгсцогт, Гарри Рассель нарын тулаан болно
Энэ сарын 8-нд Н.Төгсцогт, Гарри Рассель нарын тулаан болно
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.