Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний халдвартай 21 ээж өнгөрсөн онд амаржжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 21 ээж өнгөрсөн онд амаржсаныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Тэднээс  18 нь ковидтой холбоотой бөгөөд тухайн үед голомттой бүс нутаг буюу гадаад орноос ирсэн 14 ээж ажиглан тусгаарлах байранд 21 хоног байрлах үедээ төрсөн бол короновирустэй нь батлагдсан 4 ээж байв. Харин певтидын халдвартай 2, сүрьеэтэй нэг ээж амаржжээ.

“Ээжээс нярайд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Магадгүй, ээжүүдийн дархлаа, нөгөө талаар коронавирус нь амьсгал, агаар дуслын замын халдвар гэдэгтэй холбоотой байж болох юм. Ээж халдвартай үед амаржихад халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг сайн мөрдүүлж, хувийн ариун цэврээс эхлээд заавар зөвлөгөө өгч байсны дүнд өнгөрсөн онд нярайд халдсан тохиолдол гараагүй”-г тэрбээр онцоллоо.

Жо Байден шинэ засаг захиргаандаа 34 хүнийг түр томиллоо
Жо Байден шинэ засаг захиргаандаа 34 хүнийг түр томиллоо
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.