Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

H5N1: Хятадад үхлийн аюултай шувууны ханиад дэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд

Хятадын Хэбэй аймгийн фермер тахиануудаа хооллож байна. 2019 оны 11 сар. Зургийн эх сурвалж: Reuters.


Түлхүүр мэдээлэл:

  • Хятадын Хунан аймагт шувууны ханиад дэгдсэн бөгөөд энэ нь коронавирусын дэгдэлтийн голомт болсон Хубэй аймгийн өмнөд хил дээр байрладаг газар юм.
  • Хятадын албаныхан 17828 шувууг устгалд оруулаад байна.
  • Энэхүү шувууны ханиадыг Сарс, Коронавирусээс ч илүү үхлийн аюултай гэж үзэж байна.
  • Одоогоор хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй.

БНХАУ-ын Хунан аймагт үхлийн аюулт H5N1 шувууны ханиад дэгдсэн талаар Хятадын Хөдөө Аж Ахуй болон Хөдөөний Хэргийг Эрхлэх Яам өчигдөр (02.01) мэдээлсэн байна. Дэгдэлт Шаояань хотын Шуанкинь дүүргийн фермд гарсан бөгөөд 7850 тахианаас 4500 нь үхжээ. H5N1 шувууны ханиад дэгдсэнээс хойш Хятадын албаныхан 17828 шувууг устгалд оруулаад байна.

Одоогоор H5N1 шувууны ханиадаар хүн халдварласан тохиолдол бүтгэгдээгүй.

“Хүнд халдварлах боломжтой ч тийм амархан халдварлахгүй” гэдгийг ДЭМБ мэдээлсэн байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн газрын мэдээлснээр “Шувууны ханиадын вирусээр хүн халдварлах нь тийм хялбар тохиолдохгүй бөгөөд дийлэнхдээ халдвартай шувууны орчинд удаан хугацаанд байсан хүн халдварладаг” гэжээ.

H5N1 шувууны ханиад нь анх 1996 онд Хятадад галуунд илэрснээр бүртгэгдэж байжээ.

Энэхүү шувууны ханиад нь үхлийн аюултай. Учир нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд шувууны ханиадаар халдварласан хүмүүсийн үхэл хорогдлын тоо 50 хувьтай байсан юм. Энэ нь 10 хувьтай Сарс, 2 хувьтай Коронавирусээс хавьгүй өндөр үзүүлэлт билээ.


Дэвсгэр мэдээлэл:

  • 2003-2019 оны хооронд ДЭМБ олон улсын хэмжээнд H5N1 шувууны ханиад хүнд халдварласан 861 тохиолдол бүртгэснээс 455 нь амиа алдсан байна.
  • Өнгөрсөн 16 жилийн хугацаанд БНХАУ-д 53 хүн шувууны ханиадаар өвдсөнөөс 31 нь амиа алджээ.
  • Хунаны H5N1 шувууны ханиад нь коронавирусын халдвартай тэмцэж буй Хятад улсын хувьд хүнд цохилт болж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын тохиолдол Хятадад 14380 бүртгэгдсэнээс 304 хүн амиа алджээ. Олон улсын хэмжээнд 14551 тохиолдол бүртгэгдээд байна.

Д.Идэр

БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа
БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц