Завхан аймагт эцэг, эхчүүдэд есдүгээр сарын 1-нд гурван цагийн цалинтай чөлөө олгожээ

Огноо
Унших
0 минут 51 секунд

Завхан аймгийн Засаг дарга 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Хүүхдийн эрхийг хангах тухай” захирамж гаргаж, төрийн албан хаагч эцэг, эх, асран хамгаалагчдад есдүгээр сарын 1-ний өдөр гурван цагийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, төрийн албан хаагчдын ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдүүддээ цаг гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний өглөө 09:00-11:00, орой 17:00-18:00 цагийн хооронд нийт гурван цагийн цалинтай чөлөө олгосон байна.

Мөн уг шийдвэрийг дэмжин хэрэгжүүлж, ажилтан эцэг, эхчүүдэд ижил боломж бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудад уриалжээ.

Завханы таеквондочид Азийн аваргаас 10 алт тэргүүтэй 31 медаль хүртжээ
Завханы таеквондочид Азийн аваргаас 10 алт тэргүүтэй 31 медаль хүртжээ
 
Баруун бүсийн шилдэг адуучнаар Баян-Өлгий аймгийн М.Наурызбек тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!