Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль бусаар огцрууллаа. Бид шүүхэд хандана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Энхтуяа, Ардчилсан намын дэд Дарга Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцлоо.

Уг хурлаар үүсээд буй үнийн өсөлтийн дарамт, түлш шатахуунтай холбоотой цаг үеийн асуудал болон төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж, тодорхой шаардлагуудыг Ерөнхий сайд Н.Учралд тавилаа.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хууль бусаар чөлөөлж, сонгогчдын эрхэд халдан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан учир шүүхэд хандахаа мэдэгдэж, хууль бус шийдвэрээ буцаахыг шаардсан юм.

Энэ талаар, Ардчилсан намын дэд Дарга Ч.Өнөрбаяр, "Эрх баригчид хүнээ сольдог ч арга барил нь солигддоггүй юм байна. Иргэдийн ардчилсан сонголтын үр дүнг үргэлж хулгайлдаг МАН-ын буруу жишиг цаашид ч үргэлжлэх нь. Үүний тод илрэл нь өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан намаас сонгогдсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ардчилсан нам уг асуудлаар шүүхэд хандаж Ерөнхий сайдын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулна" хэмээн онцлов.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, 3Н.Учрал сайд үнэ нэмэгдэхгүй, хомсдохгүй гээд салбарын сайдтайгаа лайв хийгээд алга ташуулаад явсан. Гэтэл шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, хомсдол үүсчихлээ. Цаашдаа ч нэмэгдэж болзошгүй байна. Наадмын өмнө 33 хоногийн нөөцтэй гэж хэлчхээд 27 хоногийн дараа “Иргэд 120 хоногийн нөөцийг ШАВХЧИХЛАА” гэж хэлээд зогсож байна. Бодлого гаргаж чадахгүй бол ядаж үнэн бай" гэлээ.

Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар Төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг хамгаалах үүрэгтэй ажлын хэсгийг тогтмол ажиллуулахаар байгуулсан байна.

Уг ажлын хэсэг Баян-Өлгий, Булган, Төв аймгууд дээр эрх баригчдын зүгээс үүсгэж буй эдгээр асуудлыг нэгтгэж шийдвэрлэх зорилготой ажлыг хэсэг байгуулагдсан байна.

Хэрэв Ерөнхий сайд энэ хууль бус шийдвэрээ хүчингүй болгоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралд улс төрийн хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын зүгээс ярихаа мэдэгдлээ.

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
 
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!