Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Л.Болдбаатар: Залуу үе Л.Болдбаатарыг онцолж сонсож байгаа нь надад маш их урам зориг өгч, тоглолтоо хийх шалтгаан болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

МУГЖ, дуучин Л.Болдбаатар хүлээлт үүсгэсэн тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. Түүний "Монголоо дуулна" тоглолт ирэх есдүгээр сарын 19-нд 19.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нийт 5 цагийн турш үргэлжлэх юм байна. Тэрбээр тоглолтынхоо талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ, "10 жил бодож, мөрөөдөж явсан тоглолтоо хийх гэж байна. Түмэн олондоо хүргэсэн 30-40 дуугаа дуулна гэхээр бараг л "НАЙР" болно" хэмээн онцлоод "Залуу үе нийтийн дуу сонсож байна. Тэр дундаа Л.Болдбаатарыг онцолж сонсож байгаа нь надад маш их урам зориг өгч, тоглолтоо хийх шалтгаан болсон" гэв.

Дашрамд дуулгахад, түүний тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна.

Тасалбар худалдан авах холбоос: https://ticket.mn/event/3186/?fbclid=IwY2xjawTWx2JleHRuA2FlbQIxMABicmlkETFqMGFmNFV2VENINXRucUcyc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHivrQ6OQqa4iUIy33NZYpInAzJ8bhDJmKrrGkrovJNEvrwCEDPM1M_aamiLE_aem_U3VuJxUjfdR_FXr508I8Mg

Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
 
ШҮҮХ: С.Молор-Эрдэнийг суллан хилийн хориг тавьж, хэргийн оролцогчидтой уулзаж, холбоо тогтоохыг хориглолоо
ШҮҮХ: С.Молор-Эрдэнийг суллан хилийн хориг тавьж, хэргийн оролцогчидтой уулзаж, холбоо тогтоохыг хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.