Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУАЖ Э.Амартүвшин Итали Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ардын Жүжигчин, Дэлхийн шилдэг баритон, дуучин Энхбатын Амартүвшин Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della Stella d’Italia” (Италийн Одон)-гийн “Ufficiale” (Офицер) зэрэглэлийн төрийн хүндэт одонгоор шагнагдлаа.

Энэхүү одон нь Итали Улсын төрөөс гадаадын иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд Итали улсын соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээдэг төрийн дээд хүндэтгэл юм.

“Ufficiale” зэрэглэл нь энэхүү одонгийн өндөр зэрэглэлийн нэг бөгөөд тухайн хүний олон улсын хэмжээнд гаргасан бодит амжилт, нөлөө, үнэтэй хувь нэмрийг үнэлсний илэрхийлэл болдог.

Э.Амартүвшин нь Италийн нэр хүндтэй театруудад Верди, Пуччини зэрэг Италийн аугаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг дэлхийн тайзнаа амжилттай амилуулж, Монголын дуурийн урлагийг олон улсад сурталчлан таниулж, хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг ийнхүү Итали Улсын төр өндрөөр үнэлжээ.

Б.Пүрэвдагва: “Сэлбэ“ төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Б.Пүрэвдагва: “Сэлбэ“ төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
 
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Шюнань шинэ бүсийн  “УХААЛАГ ХОТ, ИННОВАЦЫН ТӨВ”-тэй танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.