
АТГ эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал, Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ангийн албан хаагчийг хууль бусаар бусдын хувийн эзэмшлийн барилгын ажилд ажиллуулан бэртэл авсан хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь 12,6 сая төгрөгийн цалин олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!