
PSY-ийн дэлхий даяар алдаршсан “Gangnam Style” дуу YouTube дээр шинэ түүхэн амжилт тогтоож, албан ёсоор 6 тэрбум үзэлтийн босгыг давлаа.
Ингэснээр “Gangnam Style” дуу K-pop болон Азийн уран бүтээлчдийн түүхэнд YouTube дээр 6 тэрбум үзэлтэд хүрсэн анхны клип болж байна.
Сүүлийн 1 тэрбум үзэлтийг ердөө 2 жил 7 сарын дотор авсан нь хэдий 14 жил өнгөрсөн ч сая сая хүмүүс өдөр бүр үзсээр байгааг харуулж байна гэдгийг гаднын хэвлэлүүд онцолж байна.
2012 оны арванхоёрдугаар сард тус клип YouTube дээр 1 тэрбум үзэлт давсан анхны видео болж, тухайн үедээ дэлхийн дижитал хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
PSY саяхан "Summer Swag 2026" тоглолтынхоо үеэр анхны цэнхэр смокинг хослолоо өмсөн тайзнаа гарч, фенүүддээ талархал дэвшүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!