Үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гарагт ирсэн ч албан ёсоор зарлаагүй байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

Улсын наадамд шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээний хариу ирж, 1 бөхийн хариу хараахан гараагүй байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Тэгвэл үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гарагт ирсэн байна. Одоогоор шинжилгээний хариуг албан ёсоор зарлаагүй байна. Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга С.Зүчи News.mn сайтад өгсөн ярилцлагадаа, "Энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээний хариу долдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт гарч, ямар нэгэн хориотой бодис илрээгүй болох нь тогтоогдсон. Үлдсэн нэг бөхийн хариу өнгөрсөн баасан гарагийн 22:00 цагт гарсан. Манай байгууллагын зүгээс хэний шинжилгээний хариу хоцорч ирсэн, хориотой бодис илэрсэн эсэх мэдээллийг мэдэхгүй. Учир нь манай байгууллага тагнуул, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагын хяналт дор бөхчүүдээс шинжилгээний сорьц авах, лабораторид хүргүүлэх ажлыг хариуцан ажилласан. Тухайн сорьцын лабораторийн хариуг Үндэсний бөхийн салбар хороо болон Үндэсний бөхийн комисс хүлээн авдаг.

Хэрэв хориотой бодис илэрсэн нь батлагдвал Үндэсний бөхийн салбар хороо болон Үндэсний бөхийн холбоо тухайн бөхөд мэдэгдэл хүргүүлж, холбогдох ажиллагааг явуулна" гэжээ.

Говьсүмбэр болон Өмнөговь аймгийн наадамд зодоглосон нэр бүхий бөхчүүдээс хориотой бодис илэрчээ
Говьсүмбэр болон Өмнөговь аймгийн наадамд зодоглосон нэр бүхий бөхчүүдээс хориотой бодис илэрчээ
 
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!