Худалдаа хөгжлийн банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Энэ сарын 9-11-ний хооронд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Тус айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний хамт ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, БНСУ-ын Экспорт-Импортын Банкны Гүйцэтгэх захирал Хван Ки Ён нар санхүүжилтийн шугам батлах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол болон БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих мөн хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, уул уурхай, үйлдвэрлэл, машин механизм, мэдээллийн технологи зэрэг салбаруудад харилцан ашигтай санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү түншлэл нь Монгол болон БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж KFOOD бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж KFOOD бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа
 
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, аадар бороотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!