Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа маргааш буюу долоодугаар сарын 10-ны 10:00 цагт эхэлнэ.
Өнөө жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох бөгөөд нэгийн даваа долоодугаар сарын 10-нд, хоёр болон гурвын даваа 11-нд, 4-10-ын даваа 12-нд барилдах юм.