Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.30/-ийн хуралдаан Байнгын хорооны дарга сонгох асуудлаар эхэллээ. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хийв. ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Байнгын хорооны гишүүдийн 76,2 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг хойшлуулснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!