Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Таныг ажиллаж байх хугацаанд инфляц 11.2 хувьд хүрсэн. Монголбанк ажлаа хийж чадаагүй байна, тийм үү" гэв. Түүний асуултад нэр дэвшигч Э.Анар "Зарим зүйл дээр тийм байж магадгүй" гэв.