"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Өнөөдөр энэ танхимд 23 их наядаар тоглож байгаа ТӨК-иудын талаар ярих ёстой байсан юм. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс 23 их наядаар тоглож байхад хэн ч дуугарч сонсгол хийгээгүй байж ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг дуудаж авчраад улс төрийн оноо цуглуулж байгаад харамсаж байна" гэв.