"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат "Бродюр л солиод байгаа юм шиг мэдээлэл яваад байна. Бид авто зам, явган замын шинэчлэлийн хүрээнд л бродюр сольж байгаа. Олон нийтэд бродюртэй холбоотой зөв мэдээлэл өгөх ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.