Ромын пап Францисын хувийн эмч Фабрицио Соккорси "Covid-19 цар тахлын хүндрэлийн улмаас нас барлаа гэж Ватиканы “L’Osservatore Romano” сонин өнгөрсөн Бямба гаригт мэдээлжээ. Ромын Пап, Гэгээн хутагт Францис 2015 онд Соккорсиг хувийн эмчээрээ сонгосныг мэдээллийн агентлаг дурдсан байна. Тэрбээр 78 настай байжээ.
Италийн экископын чуулганы “Аввенире” сонинд мэдээлснээр, Соккорси өмнө нь хорт хавдар (онкологи) өвчний улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Ромын нэгэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр хамгийн сүүлд яг хэзээ Пап лам Францистай уулзсан нь тодорхойгүй байна. Ромын хамба лам Францис Италийн “Canale 5” сувагт өнгөрсөн Ням гаригийн орой ярилцлага өгөхдөө “Ватикан ирэх долоо хоногт Covid-19-ийн вакцинжуулалтыг эхлүүлнэ" гэж мэдэгджээ.