Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Та гэртээ ганцаараа унтдаггүй. Танай гэрийн хаа нэг газарт урилгагүй зочин байдаг гэдгийг мэдэх үү. Тэр бол гэрийн тоосны хачиг юм. Ихэвчлэн бидний унтдаг ор, хөнжлийн матрасс, дэр, хөнжил, буйдан зэрэг зөөлөн эд зүйлсийн завсраар амьдардаг бөгөөд 0.1-0.3 мм хүртэл бичил биетэй учраас нүдэнд харагддаггүй аж.

Тоосны хачиг нь таны гуужсан арьс, хагаар хооллодог юм байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Ор, хөнжлийн даавуу, матрасс зэргийг ойрхон давтамжтай угааж, өндөр температурт хатаах

-Матрассанд байх хачгийг зориулалтын тоос сорогчоор соруулах эсвэл гэрийн нөхцөлд нар, салхинд хатаах шаардлагатай юм байна.

2. Та 00 орохдоо гэрийн углааштайгаа ордог юм биш биз? 00 бол нян бактер үржих хамгийн таатай орчин

-Таны гутлын улаар дамжиж, олон тооны нян бактер дамжих тул гэрийн гутлаа сольж 00 орж хэвшээрэй. Ингэснээр гэдэсний халдвар үүсгэгч болон бусад нянгаас урьдчилан сэргийлнэ.

3. Та ундны усны саваа 7 хоногт 1 удаа ариутгаарай

-Гэрийн нөхцөлд 1 литр бүлээн усанд 20 грам хүнсний сода хийж сайтар хутган, бэлэн болсон 2 хувийн соданы уусмалаар усны саваа ариутгах боломжтой.

-Мөн бохир шанагаа ундны усандаа бүү дүрээрэй.

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!