Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг энэ сарын 1-нээс зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ. Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус, дулаанаар хангадаг 167 мянга гаруй айл өрхийн 15-20 хувь нь ус дулааны төлбөрөө төлдөггүй гэдгийг тус газрын инженер Ж.Пүрэвжамц онцолсон байна. Мөн тэрбээр, "цахилгаан эрчим хүчийг айл айлаар нь тус тусад нь тасалж болдог. Гэтэл ус, дулааныг яг тухай айлаар нь тасалж болдоггүй. Тасалсан тохиолдолд байр, орц, тухайн давхрын 9 айлаар ч юм уу хаагдах эрсдэлтэй. Энэ шалтгаанаар иргэд төлбөр төлөх сонирхол нь муу байдаг" гэж тайлбарлав.

Тиймээс хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхүүдийг зээлийн мэдээллийн санд оруулахаар болсон аж.

Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ
 
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!