Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15375 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12290, орон нутагт 3085 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар сарын 9-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 18 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5473 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3872, 5-9 насны 1994 хүүхэд, 15-19 насны 1865 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлэв
Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлэв
 
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!