ЭЕРЭГ: Зам дагуух жижиг ТҮЦ-нд уран зургийн гайхамшгийг түгээж, хүмүүсийн нандин дурсамжийг бийрээрээ мөнхөлж буй 66 настай ЗУРААЧ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Шаргаморьтын зам дагуу уран зургийн ТҮЦ ажиллуулж, 30 минутад ХӨРӨГ зураг зурж өгдөг 66 настай ахмад зураач Ц.Болдбаатарыг UBN сайт онцолж, сурвалжиллаа.

“Би 7 үзэсгэлэн гаргасан. Надад хангалттай. Одоо ард түмнийхээ дунд ажиллаж, уран зургийн гайхамшгийг ойлгуулахыг хүсэж байна” хэмээн ярих энэ эрхэм МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 7 удаагийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, уран бүтээлчийн хувиар өөрийгөө хангалттай таниулсан чадварлаг нэгэн.

Харин өдгөө тэрбээр галерейн танхимаас илүүтэй гудамжны урсгал дунд, ард түмэнтэйгээ илүү ойр ажиллахыг илүүд үзжээ.

ХАРАНГЫН Х.ЛХАГВАСҮРЭН, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ДОЛГИОН НАРЫН ХӨРӨГ БҮХИЙ "ГУДАМЖНЫ ГАЛЕРЕЙ"

Түүний ажлын байр болох ТҮЦ-ийн ханаар дүүрэн Монголын соёл урлагийн сор болсон эрхмүүдийн хөрөг зураг хадаастай байх нь хараа булаана. "Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Долгион тэргүүтэй олны танил эрхмүүдийн хөрөг зургаар ТҮЦ-ээ тохижуулсан нь энэхүү жижигхэн орон зайг улам ч чансаатай, яг л урлагийн галерей шиг уур амьсгалтай болгож чаджээ.

Харин ТҮЦ-ийнхээ гадна талыг доторх бүтээлүүдтэйгээ уялдуулан тохижуулахыг хичээсэн бөгөөд өөрийн дуртай рок хамтлагуудынхаа нэр, шүтээн уран бүтээлчдийнхээ зургаар чимсэн нь алсаас хараа булааж, ТҮЦ-ийнхэн хажуугаар өнгөрсөн машинууд өөрийн эрхгүй хурдаа хасдаг гэдгийг бахархан ярьж байсан юм.

100 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД 30-ХАН МИНУТЫН ДТОР МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧИЙН ЗУРСАН ХӨРӨГ ЗУРАГТАЙ БОЛНО

Зураач Ц.Болдбаатар ТҮЦ-ийг нь зорьж ирсэн хүмүүсийн хөрөг болон зуруулахыг хүссэн бүхий л зургийг нь зах зээлийн ханшаас маш хямд үнээр зурж өгдөг аж. Түүний бүтээлүүдийн хугацаа болон үнэ тарифыг сонирхвол:

  • Хар цагаан хөрөг зураг: Ердөө 30 минутын дотор эзэндээ очно. Үнийн хувьд 100,000 төгрөг.

  • Усан будгийн зураг: 2-3 цаг зарцуулах бөгөөд 200,000 - 300,000 төгрөгийн үнэтэй.

  • Тосон будгийн зураг: Нарийн ажиллагаа, хугацаа шаардах тул 1.5 сая төгрөгөөр зурдаг байна.

ТҮЦ-ээр үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ хөрөг зургийг зуруулахаас гадна, сэтгэлд ойр дотно нутгийнхаа уул усны зургийг ихээр захиалдаг аж.

Харин хажуугаар нь зөрөн өнгөрөх иргэд, жолооч нар уран зургийн ТҮЦ-ийг хараад "Ямар гоё юм бэ" хэмээн уулга алдаж, ахмад зураачид амжилт хүсэн сэтгэлийн дэм өгөөд өнгөрдөг байна.

Б.Пүрэвдагва: Шигүү барилгажсан газар нэмж газар олгохгүй
Б.Пүрэвдагва: Шигүү барилгажсан газар нэмж газар олгохгүй
 
Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ
Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!