УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг ЕТГ-т хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнгөрсөн лхагва гарагт болж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахыг дэмжиж, саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтсон тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Тодруулбал, Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг дэмжсэн юм.

Тэгвэл Улсын дээд шүүхээс гаргасан мэдэгдэлд "Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна" гэжээ.

ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
 
Г.Дамдинням: Би “Рио Тинто“-гийн талд зогсоогүй
Г.Дамдинням: Би “Рио Тинто“-гийн талд зогсоогүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!