KTO & TAPA TRIP: БНСУ-ын алдартай аяллын газруудад 25-40 хувийн хөнгөлөлттэй аялаарай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 27 секунд

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (Korea Tourism Organization, KTO)-ын КТО Улаанбаатар болон Tapa Trip компани хамтран Монголын аялагчдад зориулсан тусгай хөнгөлөлтийн аяныг хэрэгжүүлж эхэллээ. KTO нь БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа төрийн өмчит байгууллага бөгөөд Солонгос улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Тус аяны хүрээнд Tapa Trip-ээс БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид БНСУ-ын нэр хүндтэй аялал жуулчлалын үзвэр үйлчилгээний газруудад 25-40 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Энэхүү аян нь Монгол жуулчдад БНСУ-ын шилдэг үзвэр үйлчилгээний газруудыг илүү хямд үнээр үзэж сонирхох боломжийг олгож буйгаараа онцлог юм.

СӨҮЛ ХОТ

ЛОТТЕ АКВАРИУМ – 30% ХӨНГӨЛӨЛТ

Сөүл хотын төвд байрлах Лотте Аквариум нь дэлхийн өнцөг булан бүрийн далайн амьтдыг нэг дороос үзэх боломжтой томоохон аквариум юм. Акул, далайн хав, оцон шувуу зэрэг олон төрлийн амьтдыг үзэхээс гадна гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31 хүртэл

СӨҮЛ СКАЙ (123 ДАВХАР ЦАМХАГ) – 30% ХӨНГӨЛӨЛТ

555 метр өндөр Лотте Ворлд Тауэрын оройд байрлах Сөүл Скай нь Сөүл хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой хамгийн өндөр цэг юм. Шилэн шалтай хэсэг болон оройн үзэмж нь жуулчдын хамгийн их сонирхдог хэсгүүдийн нэг юм. Тус цамхаг нь өндрөөрөө дэлхийд 6-рт ордог аж.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31 хүртэл

НАНТА ТОГЛОЛТ – 40% ХӨНГӨЛӨЛТ

Нанта бол хэл шаарддаггүй, хөгжим, хошин үзүүлбэр, хоол хийх урлагийг хослуулсан Солонгосын хамгийн алдартай соёлын тоглолтуудын нэг юм. Дэлхийн олон орны жуулчид үздэг бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт үзэхэд тохиромжтой.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл

БУСАН ХОТ

БУСАНЫ ЛОТТЕ ВОРЛД ТОГЛООМЫН ПАРК – 30% ХӨНГӨЛӨЛТ

Европын үлгэрийн хотыг санагдуулам загвараар бүтээн байгуулсан энэхүү парк нь сүүлийн жилүүдэд Бусан хотын хамгийн алдартай аяллын газруудын нэг болсон. Өндөр хурдны тоглоомууд, гэр бүлийн аттракцион, парад шоу зэрэг олон төрлийн үзвэрийг санал болгодог.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31 хүртэл

BUSAN X THE SKY – 25% ХӨНГӨЛӨЛТ

Хэүндэ далайн эргийн дэргэд байрлах энэхүү ажиглалтын цамхаг нь Бусан хот болон далайн эргийн гайхамшигт үзэмжийг нэг дороос харах боломжийг олгодог. Өндөр шилэн ажиглалтын хэсэг нь дотоодын болон гадаадын жуулчдын заавал зорьдог газрын нэг болсон.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл

Хөнгөлөлтөө хэрхэн авах вэ?

Tapa Trip-ээс БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тийз худалдан авсны дараа хөнгөлөлт эдлэх эрхийг таны бүртгэлтэй имейл хаягт илгээх болон Tapa апп доторх бэлэг цэс дотор орох бөгөөд, дээрх үзвэр үйлчилгээний газруудад заасан хугацаанд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

KTO болон Tapa Trip-ийн хамтран хэрэгжүүлж буй энэхүү аян нь Монгол аялагчдад БНСУ-ын шилдэг үзвэр үйлчилгээ, соёлын тоглолт, ажиглалтын цамхаг, тоглоомын паркуудыг илүү хэмнэлттэй үнээр үзэж сонирхох боломжийг олгож байна. БНСУ руу аялахаар төлөвлөж буй иргэд энэхүү боломжийг ашиглан аяллын зардлаа хэмнэж, илүү олон дурсамж бүтээх боломжтой юм.

ЦУОШГ: Өнөөдөр маргааш буюу зургаадугаар сарын 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
ЦУОШГ: Өнөөдөр маргааш буюу зургаадугаар сарын 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
 
Баян-Өлгий аймагт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, төрийн байгууллагуудыг тусгай горимд шилжүүлжээ
Баян-Өлгий аймагт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, төрийн байгууллагуудыг тусгай горимд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!