Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Өнөөдөр маргааш буюу зургаадугаар сарын 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр маргааш буюу зургаадугаар сарын 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байх төлөвтэй байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр явуулж, тайланг хаалттай хэлэлцэнэ
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр явуулж, тайланг хаалттай хэлэлцэнэ
 
Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудалд АМГТГ анхаарал хандуулж, орон нутгийн уулзалт зохион байгуулах үүрэг өглөө
Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудалд АМГТГ анхаарал хандуулж, орон нутгийн уулзалт зохион байгуулах үүрэг өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.