
НҮБ-ын Хүүхдийн Сангаас тав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Өсвөрийн Парламент” хөтөлбөр энэ жил “WASH & TEENS” буюу “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрт Монголын өнцөг булан бүрээс шалгарсан 126 хүүхэд нэг жилийн турш хүүхдийн оролцоо, манлайлал, парламентын боловсролын талаарх мэдлэг, ур чадвараа хөгжүүллээ.
Мөн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаагийн уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нөлөөллийн ажил хийжээ.
Хөтөлбөрийн хүрээнд нийт гурван удаагийн чуулган зохион байгуулж, оролцогч хүүхдүүд сургуулийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар санал, зөвлөмж боловсруулан Улсын Их Хуралд хүргүүллээ.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, төгсөгчдөд баяр хүргэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!