ХХБ-аас Бритто карттай харилцагч нартаа зориулсан Britto Care хөтөлбөрөө эхлүүллээ. Хэрвээ та Бритто карттай бол БНСУ-ын нэр хүндтэй, дээд зэрэглэлийн эмнэлгүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм.
Дэлгэрүүлбэл, Britto Lady, Gold, Platinum карттай харилцагч нар Сөүл, Инчеон хотын нэр хүндтэй Gangnam Grand Eye Clinic, SNU нүдний эмнэлэг, Bioface гоо сайхны эмнэлэг, мөн Католик Квандонг Их Сургуулийн Олон улсын Гэгээн Мэригийн эмнэлэг зэрэгт картаараа төлбөрөө төлөөд 10-49 хувийн хөнгөлөлт эдлэх боллоо.
- SNU нүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай ба эмнэлэгийн үүсгэн байгуулагч эмч нь хараа тэглэх SMILE хагалгааг Солонгос улсад нутагшуулсан дэлхийн шилдэг 50 эмчийн нэг юм. Тус эмнэлэг нь дэлхийн шилдэг Германы алдарт Нобелын шагналт ZEISS брэндийн тоног төхөөрөмж ашигладаг цөөн эмнэлэгийн нэг. Харилцагч та SNU эмнэлэгт Бритто картаараа 10% хүртэлх хувийн хөнгөлөлтийг үйлчилгээний төрлөөсөө хамааран авах боломжтой.
- Католик Квандонг Их Сургуулийн Олон улсын Гэгээн Мэригийн эмнэлэг нь БНСУ-н Инчеон хотын дөрвөн том их сургуулийн эмнэлэгийн нэг юм. Солонгос улсад их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь хамгийн дээд 4-р шатлалын эмнэлэгт тооцогддог. Тус эмнэлэг нь зүрх судас, судсан доторх оношилгоо эмчилгээ, робот мэс засал, 4 том хавдар болох бүдүүн гэдэс, уушги, ходоод, эмэгтэйчүүдийн хөх, бамбайн хагалгаагаар улсдаа №1 эмнэлэг юм. Энэхүү эмнэлэгт харилцагч та Бритто картаараа бүтэн биеийн үзлэг, оношилгоонд 20%, бусад оношилгоо эмчилгээнд 10% хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин та тус эмнэлэгээр үйлчлүүлэхээр шийдсэн бол урьтаж ish2014feb@gmail.com мэйл хаягаар цаг авах хэрэгтэй шүү.
- Gangnam Grand Eye Clinic эмнэлэг нь Монголчуудын хамгийн ихээр очиж үйлчлүүлдэг нүдний эмнэлэгүүдийн нэг юм. Энэхүү эмнэлэгт та бүхэн Britto Care хөтөлбөрийн хамгийн өндөр хөнгөлөлт буюу 49% хувь хүртэлх хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Энэхүү хөтөлбөрт МУСГЗ С.Цогтбаяр зураач гэр бүлийн хамт анхлан хамрагдсан юм. Тэд нүд болон бүтэн биеийн үзлэг шинжилгээнд орж, зөвлөгөө авсан тухай влогийг хүргэж байна.
Түүний влог нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна Монголчууддаа гадаадын эмнэлгийн үйлчилгээний чанар, орчныг бодитоор харах боломж олгож буйгаараа онцлог юм.
Сүүлийн жилүүдэд Монголчууд гадаад улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэх нь эрс нэмэгдсэн. Ийнхүү хэрэгтэй цаг үед нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар дахь БНСУ-н төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн төлөөлөгчийн газартай хамтран Britto Care хөтөлбөрөө эхлүүллээ. Цаашид эмнэлгийн сонголтууд ч илүү өргөжин нэмэгдэх юм.
Бритто карттай харилцагчдадаа зориулсан гадаад, дотоотын хөнгөлөлт, урамшуулал нэмэгдсээр байх тул та бүхэн картаа TDB Online-р болон өөрт ойр салбарт хандан захиалаарай.
Дэлхийн хаана ч БРИТТО карттай хамт
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!