Бүртгэлгүй “Testomed E250” зэрэг эмүүдийг оруулж ирж, 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Тухайлбал, Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй хятад эмийг хүнсний дэлгүүрт толгойн эм нэрээр худалдсан иргэнийг 5.5 саяар торгожээ
Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй хятад эмийг хүнсний дэлгүүрт толгойн эм нэрээр худалдсан иргэнийг 5.5 саяар торгожээ
 
“Парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх” ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байна
“Парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх” ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!