УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан томилдог байх нөхцөлийг ҮХЦ бий болгох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 38 секунд

Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр товлоод буй Их суудлын хуралдаанаараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр болоод байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар дүгнэлт гаргасан тохиолдолд УДШ-ийн Ерөнхий шүүгч дахин сонгогдох, улиран ажиллах эрх зүйн орчин нь нээгдэнэ гэсэн үг юм.

Хамгийн сонирхолтой нь цаг хугацааны хувьд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх дуусгавар болоход 20 хүрэхгүй хоног үлдсэн цаг үетэй зэрэгцэн ҮХЦ дээр эл маргааныг хэлэлцэхээр болоод байгаа нь зүгээр ч нэг давхцал биш. Улс төр талаасаа харвал, Д.Ганзоригийг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол улс төрчдөд байгаа болтой. Энэ утгаараа ҮХЦ дээр хуулийн процессыг нь шуурхайлах ажилдаа шамдав уу гэлтэй. Тиймдээ ч ҮХЦ хүртэл хуралдааны товоо яаруу сандруу гэгч нь зарласан биз ээ.

Эргэн сануулахад, Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байв. Үүнээс хойш таван жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх сарын 2-нд дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, Д.Ганзориг бүрэн эрхийнхээ нэг жилд нь Х.Баттулга гэх Ерөнхийлөгчтэй ажилласан бол үлдсэн таван жилд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ажилласан гэсэн үг юм.

Алт олборлолтыг дэмжихэд урт нэртэй хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай
Алт олборлолтыг дэмжихэд урт нэртэй хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай
 
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!