ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн.
Харин маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.






Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.
6 ЦЭГТ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛНЭ
Түүнчлэн өргөтгөсөн худалдааг маргааш буюу 05 дугаар сарын 20-нд доорх 6 цэгт 10:00-18:00 цагт зохион байгуулна.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУДЫГ дараах холбоосоор авна уу. https://mofa.gov.mn/news/TIME/6a0c4acb958db4681638b8fc
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!