ЭЗХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эдийн засаг хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Анагаах Ухааны Хүрээлэн, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн хамтран оролцож, эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээнд суурилсан шинжлэх ухааны бүтээл, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцууллаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд 400 гаруй иргэнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө үзүүлж, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг иргэдэд ойртуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
 
Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!