TIMELINE: Сүүлийн арван жилийн 9-д нь сайд, дарга хийсэн Х.Нямбаатарын МАНДАЛТ ба УНАЛТ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Хишгээгийн Нямбаатар.

Улс төрд сайн, муу олон имижтэйгээр явж ирсэн тэрбээр дөнгөж саяхан Хотын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Угтаа бол улс төрд хөл тавьсан цагаасаа албан тушаалын "ёндоо"-той явж ирсэн гэдгийг түүний өнгөрсөн хугацаанд хашсан сайд, даргын суудлаас харчхаж болно. Ямар сайндаа хоёр жилийн өмнөхөн Х.Нямбаатаргүй ажлын хэсэг гэж байдаггүй шахуу байлаа. Ямартай ч тэр энэ хатуу улс төр дотор 14 жилийг өнгөрүүлж. Харин өнөөдрийн нөхцөлд тэр маргаан, мэтгэлцээний тэг голд зогсож байна. Олон нийт ч түүний одоо хийх алхмыг анхааралтайгаар ажиж байна. Учир нь тэр сүүлд ажлаа өгөхдөө 80-аад оны намын даргаа "Алиа пацаан" хэмээн цоллож, тэмцэнэ гэх үгийг амнаасаа хэдэнтээ унагасан юм.

Тэгвэл залуу төлөөлөгчийн ажлаас улс төрийн замналаа эхлүүлж, "Шударга тав"-ын тэмцлээр олон нийтийн овоо хараанд өртөж, сайд даргын "ёндоо"-гоороо CV-гээ арвижуулсан түүний улс төрд өнгөрүүлсэн 14 жилийг хамгийн товчоор эргэн харъя.

2012-2016 Улс төрд хөл тавьж, СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллав

2016 УИХ-ын сонгуульд СХД-ээс ялалт байгуулав

2018 “Шударга тав”-ын жагсаалаар “тодров”

2019-2020 Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллав

2020 УИХ-ын сонгуульд ялалт байгуулав

2020.07.08 У.Хүрэлсүхийн засагт ХЗДХ-ийн сайдаар ажиллав

2021.01.27 Л.Оюун-Эрдэнийн засагт ХЗДХ-ийн сайдаар улирав

2022.07 сар Хамгийн олон “Ажлын хэсэг” ахлав

2023.10.04 Хотын дарга нэр дэвшиж, сайдын болон гишүүний ажлаа өгөв

2023.10.12 Нийслэлийн 35 дахь Засаг дарга болов

2024.04.29 Нийслэл 500 тэрбум төгрөгийг бонд гаргав

2024.05.18 Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Д.Сумъяабазараас авав

2024.10.11 Түүний тэргүүлсэн МАН орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав

2024.10.14 Хотын даргаар улирч томилогдов

2024.11.08 Импортын машинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр гаргуулав

2025.01 Машины татварыг 2-3, замын татварыг 5 дахин нэмэв

2025.12.21 2025 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдэв

2026.03 “Туулын хурдны зам” төсөл фэйлдэж, огцрох зам нь “засагдав”

2026.03.30 Төслийг нь эсэргүүцсэн иргэд рүүгээ намын гишүүдээ жагсаав

2026.04.22 Ерөнхий сайд “Туулын хурдны зам” төслийг зогсоов

2026.05.16 Ерөнхий сайд “Нөөцийн махаа бэлдээгүй” хэмээн донгож, чөлөөлөхөө зарлав

2026.05.16 Ерөнхий сайд Н.Учралыг “ПАЦААН” хэмээж, уушгины гурван судсаа тасартал тэмцэхээ амлав

2026.05.18 Тамгаа өөрөө хүлээлгэж өгөхөөс татгалзаж, ЗГХЭГ-ын дарга үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбатад тамгыг нь гардуулав

ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
 
ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!