Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар салбарын багш, ажилчдын цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 1-нээс боловсрол, эрүүл мэндийн салбарынхан бүх нэмэгдлүүдээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авахаар болоод буй юм. Тэгвэл эл шийдвэр өнөөдөр албан ёсоор хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар Монголын Үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагыг хүлээн авлаа. Энэ үеэр багш, эмч нарын цалинг нэг болгож, нэмэгдүүлсэнд үйлдвэрчний эвлэлээс талархал илэрхийлэв.