Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ.

Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийгддэг. ЮНЕСКО-гоос энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог байна.

Үг урлаг, эрдэм номд амьдралаа зориулсан хүндэт зохиолчид, хэвлэн нийтлэгчид, номд дурлагч мэргэн уншигч олонд Дэлхийн номын өдрийн мэнд хүргэе.

ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
 
Олон улсын түншлэлээс Дэлхийн үнэлгээ рүү: Интермед IUHW эмнэлэг олон улсын чанарын баталгаажуулалт авлаа
Олон улсын түншлэлээс Дэлхийн үнэлгээ рүү: Интермед IUHW эмнэлэг олон улсын чанарын баталгаажуулалт авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.