Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус ХЯЗГААРЛАНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалт тавдугаар сарын 15-наас зогсоно.

Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.

Тодруулбал эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Вива сити, Шинэ Яармаг хорооллууд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, 19 дүгээр хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна.

Энэ хугацаанд дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Шугамын засвар, шинэчлэлийн ажлын үргэлжлэх хугацаа 10-20 хоног байна.

ЦЕГ: Цагдаагийн шаардлага биелүүлээгүй тул буу хэрэглэж байна гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Цагдаагийн шаардлага биелүүлээгүй тул буу хэрэглэж байна гэх асуудлыг шалгаж байна
 
“Намайг импортын нүүрс оруулж ирлээ гээд хэдэн сар нийлж “зодсон“
“Намайг импортын нүүрс оруулж ирлээ гээд хэдэн сар нийлж “зодсон“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!