Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Түмэнжаргал Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн эзэн боллоо. Манай бөх хэсгийн аваргын төлөө ялагдаж улмаар Узбекистаны бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхээ авсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Аман Бахытжантай хүч үзсэн ба барилдаан үргэлжилж байхад гаргасан хайхрамжгүй байдлыг нь ашиглаж, даралт авч ялалт байгууллаа.

Т.Түмэнжаргал энэ жил 22 настай ба дэлхийн чансааны 56-д эрэмбэлэгдэж байгаа. Хамгийн сүүлд Чиндаогийн гранприд зодоглож шагналт 5-р байрт шалгарч байсан юм.

БГД: 425 шилдэг хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-ийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ“-нд нээгдсэнээ зарлалаа
БГД: 425 шилдэг хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-ийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ“-нд нээгдсэнээ зарлалаа
 
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.